Шууд Chart

Сүхбаатар дүүргийнхэн хүүхэд багачуудаа баярлууллаа

2015-05-31 11:36:51

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн хэмжээнд Хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус дүүргийн VII хороо “Эх үрсийн баяр”–аа хийж, арга хэмжээг Засаг дарга Л.Отгонцэцэг нээн хүүхэд багачуудад Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, зохион байгуулагдаж буй арга хэмжээнд та бүхэн маань идэвхитэй оролцохыг хүсэн, Нийслэлийн бүх хүүхэд багачууд аав ээждээ ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм номтой сайн хүн болохыг хүсэн ерөөе,” хэмээв.

Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Л.Нармандах хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажил болоод, цаашид хийх ажлын талаар товч танилцуулж, нийт хүүхэд багачуудад баяраа сайхан тэмдэглэхийг хүслээ.

Арга хэмжээнд ИНХ-ын дарга Д.Энхцэцэг болон ЗДАА, “Энх сүндэр” Өрхийн эрүүл мэндийн төв, хэсгийн байцаагчид, хороо хариуцсан хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн, халамж үйлчилгээний мэргэжилтнүүд иргэдэд ажилаа танилцуулан, үйлчилгээ үзүүлж, 2-р сургуулийн сурагчид, 135-р цэцэрлэгийн авьяаслаг багачууд мөн СУИС-ийн оюутан Э.Тулга авъяаслаг хүүхэд багачууд, найзууддаа урлагийн тоглолт сонирхуулж, баяраа хамтдаа тэмдэглэж хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Хүүхэд бүр аз жаргалаар дүүрэн байг.


Сүхбаатар дүүргийнхэн хүүхэд багачуудаа баярлууллаа  
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй