
Францын нээлттэй тэмцээн, “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн найман теннисчин тодорч, одоогоор 250 мянган еврогоо халааслаад байна. Шилдэг наймд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс болон Сербийн Ана Иванович тэргүүтэй шилдэг теннисчид багтлаа.
Энэ тэмцээний шөвгийн 16-д аваргаа хамгаалахаар тоглосон ОХУ-ын Мария Шарапова Чехийн Л.Сафаровад, тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн П.Квитова Швейцарийн Тимеа Бачинскид хожигджээ. Ийнхүү энэ жилийн “Ролан Гаррос” тэмцээн орос теннисчдэд ивээлгүй байлаа.
Шөвгийн наймын оноолт:
- АНУ-ын Серена Уильямс(1) – Италийн Сара Эррина(17)
- Швейцарийн Т.Бачински(23) – Белгийн Алисон Ван Ютванск
- Сербийн Ана Иванович(7) – Украины Елина Свитолина(19)
- Испанийн Габине Мугуруза(21) – Чехийн Л.Сафарова(13) нарын теннисчин шалгараад байна.
“Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн шилдэг найман теннисчин тодорлоо | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.