Шууд Chart

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна

2015-06-02 16:56:27

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн 12 дахь тоглолтод "FC ULaanbaatar", "Дэрэн" багууд учраа таарч тоглолоо. "FC Ulaanbaatar" багийн хувьд гурав дахь тоглолтоо хийж байгаа. Нэг хожил, нэг хожигдолтой байсан бол энэ удаад хожсоноор ялалтын тоогоо нэгээр нэмлээ.

Харин "Дэрэн" клубын хувьд энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийж байна. Тоглолтын тооны харьцааг нээж "FC Ulаanbaatar" клубын довтлогч Б.Амарбаясгалан тав дахь минутад эсрэг багийн хаалганд гоолдсон бол Японы легионер тоглогч Оцү Казүтака, О.Дэлгэр нар тус тус гоолдсоноор тоглолтын эхний хагас 3:0 харьцаагаар "FC Ulaanbaatar" багийн давамгайллаар завсарласан.

Тоглолтын хоёрдугаар хагаст энэ жилийн хамгийн отгон лигийн клуб болох "Дэрэн" клубийнхэн маш эрчимтэй довтолгоо өрнүүлж 77 дахь минутад А.Тэмүүжин чөлөөт цохилтыг чадварлаг ашиглан гоолдож тоглолтын тооны харьцааг ойртууллаа.

81 дэх минутад Ам.Тэмүүжин булангаас ирсэн дамжуулалтыг амжилттай гоол болгон тооны харьцааг 3:2 болгосноор өрсөлдөгчөө багагүй сандаргаад авсан.

Гэвч тоглолт дуусах мөчид Б.Амарбаясгалан, О.Баяржаргал нар тус, тус гоолдож 5:2 харьцаагаар "FC Ulaanbaatar" клубынхан энэ улирлын хоёр дахь ялалтаа итгэл төгс авч чадлаа.


"Хүрхрээ" үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй