
Европын гандболын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ тоглолтод Испанийн "Барселона" Унгарын "Веспрем"-ийг 28:23-аар буулган авчээ. Ийнхүү Каталоны баг тус тэмцээнд 9 дэх удаагаа аваргалаад байна. Тэд хамгийн сүүлд 2010/11 оны улиралд түрүүлж байсан юм. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Польшийн "Виве Тарги Кельце" Германы "Киль"-ийг 28.26-гаар хожжээ.
Дашрамд сонирхуулахад, "Барселона"-гийн хөлбөмбөгийн баг нь ирэх ням гарагт UEFA-гийн Аваргуудын лигийн шувтаргын тулаанд Италийн "Ювентус"-тай тоглох билээ. Харин сагсан бөмбөгийн "Барса" Евролигийн шөвгийн наймын тоглолтод Грекийн "Олимпиакос"-т дийлдэн, "Final Four"-т шалгарч чадаагүй аж.
"Барселона" аваргуудын лигт түрүүлэв | ||
Үзсэн: 1626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.