Шууд Chart

"Милан" клуб дасгалжуулагчийн эрэлд гарлаа

2015-06-03 14:29:22

Италийн “Милан” клуб дасгалжуулагч Филиппо Инзагиг багаасаа явуулж байгаатай холбоотойгоор шинэ дасгалжуулагч хайж байгаа. Хамгийн сүүлд Карло Анчелоттиг “Реал”-аас явахад нь санал тавьсан ч татгалзсан байна.

Ингэснээр тэд одоо дөрвөн дасгалжуулагчийг тоочиглоод байгаа. Тэдний сонирхлын жагсаалтын тэргүүнд  “Сампдория” клубын дасгалжуулагч асан Синиша Михайлович бичигдэж байгаа аж. Мөн “Милан” Винченцо Монтеллыг бас сонирхож байгаа юм байна. Тэрбээр энэ долоо хоногт “Фиорентина”-тай асуудлаа шийдэх аж.

Түүнээс гадна “Парма” клубын дасгалжуулагч Роберто Донадони болон “Милан”-ы залуучуудын багийн дасгалжуулагч Кристиана Брокки нарын нэр ч яригдаж байна.


"Милан" клуб дасгалжуулагчийн эрэлд гарлаа   
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй