Шууд Chart

Сэлүүрт завиар ганцаараа Номхон далайг гатална

2015-06-08 15:36:14

АНУ-ын иргэн 29 настай Соня Бомстайн гэгч эмэгтэй сэлүүрт завиар ганцаараа Номхон далайг гатлахаар аян замд гарчээ. Тэрбээр Япон улсын зүүн эрэг дэх Жива хотоос АНУ-ын Сан Франциско хотод хүрэх 9700 км замыг далайгаар туулахаар зорьж байгаа аж.

Соня Бомстайн нь дээрх замыг нэг хүний завиар сэлүүрдэн гатлахад гурван сарын хугацаа хэрэгтэй ба хэрвээ ямар нэгэн саадгүйгээр  зорьсон газраа хүрвэл, тэрээр дэлхийн түүхэнд Номхон далайг ганцаараа сэлүүрт завиар туулсан анхны эмэгтэй болж "Гиннесийн амжилт"-ын номд бичигдэнэ.

Түүний энэ оролдлого анхных биш бөгөөд түүнээс өмнө уг амжилтыг тогтоохоор оролдсон хоёр эмэгтэй замаасаа  буцаж байсан түүхтэй ажээ. Харин Номхон далайг ганцаараа сэлүүрт завиар гаталсан гурван эрэгтэй хүн байдаг юм байна.

Номхон далайг гурван сарын хугацаанд гатлахын тулд өдөр бүр дунджаар 15 цагийн турш завиа сэлүүрдэх шаардлагатай юм.


Сэлүүрт завиар ганцаараа Номхон далайг гатална   
Үзсэн: 2984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2015-06-08 22:01
Загасны хоол.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-08 16:42
Gaihamshigtai emegtei. Amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй