Шууд Chart

П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны комиссын албан ёсны гишүүн болов

2015-06-08 17:43:31

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 20+20” хөтөлбөрийн дагуу ОУОХ-ны шинэчлэгдсэн салбар комиссууд ба түүний гишүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд сонордууллаа. ОУОХ нь 13 салбар комисстой ажиллах бөгөөд МҮОХ-ны спортын наадам ба холбоод хариуцсан референт Пүрэвсамбуугийн Тунгалаг комисст гишүүнээр сонгогдсон юм.

П.Тунгалаг нь Англи хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй, 1999 оноос МҮОХ-нд ажиллаж буй, эмэгтэйчүүд ба спорт комиссын зохицуулагчийн  сонгуульт албыг гүйцэтгэдэг. Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн “Эмэгтэйчүүд ба спорт” комиссын гишүүн байсан, 2004, 2006, 2008, 2010, 2012 оны зун, өвлийн олимпийн наадамд Монголын багийн штабын OCA, IOC-ийн эмэгтэйчүүд ба спортын чиглэлийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм.

Өмнө нь МҮОХ-ны ерөнхий нарийн бичигийн дарга Ж.Отгонцагаан 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүн. Харин өдгөө 88 нас сүүдэр зооглосон Ш.Магван 1977 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр сонгогдож, 2009 оноос хүндэт гишүүн болсон билээ. П.Тунгалаг нь 2015 оноос эхлэн Монгол Улсаас ОУОХ-ны комисст данстай цорын ганц бөгөөд анхны эмэгтэй төлөөлөгч боллоо.


П.Тунгалаг Олон улсын олимпийн хорооны комиссын албан ёсны гишүүн болов  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй