
Дөрвөн жилийн дараа Индонезийн Жакарта хотноо болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтжээ. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо (JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч, манай гаригийн хамгийн олон хүн ам, нутаг дэвсгэртэй Азийн “олимп”-ийн хөтөлбөрт ийнхүү багтлаа. Энэ тухай нөлөө бүхий албан тушаалтан фэйсбүүк хуудаснаа зарласан байна. Тэрбээр “Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар жиү-жицүг 2018 оны наадмын хөтөлбөрт оруулах боллоо. Энэ бол олимпийн зүгт хийсэн эхний алхам юм, найзууд аа” хэмээн жиргэжээ.
“Жакарта-2018”-ын хөтөлбөрт жиү-жицү багтав | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.