Шууд Chart

Цэргийн наадам ням гарагт болно

2015-06-09 12:02:28

Ирэх амралтын өдрүүдэд сумын цолтон болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаантай. Сар бүр зохион байгуулагддаг сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн хаалтын барилдаан энэ сарын 13-ны бямба гарагт 12:00 цагаас, Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан  маргааш нь буюу 14-ний өдөр Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

Цол олгодгоороо онцлогтой бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудын харьяа аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглож цолны төлөө өрсөлддөг юм. Идэр залуу хүчтэнүүдийн гал гарсан барилдааныг МҮБХ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Алдар спорт хорооноос хамтран зохион байгуулж байна.


Цэргийн наадам ням гарагт болно  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй