
Монголын хөлбөмбөгийн холбооноос (МХБХ) уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын УАШТ зургаадугаар сарын 2-7-ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн улсын аваргад нийт 35 багийн 393 ахмад тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний 37-42 насны ангилалд “Хасын хүлгүүд”, 43-48 насанд “Эрчим”, 49-55 насанд “Зүтгүүрийн Депо”, 56-аас дээш насанд “Хөдөлмөр” улсын аварга багаар тодров.
Тэмцээний дүн:
37-42 нас:
Алтан медаль: “Хасын хүлгүүд” (5:0)
Мөнгөн медаль: “MSM”
Хүрэл медаль: “Андууд” (3:0)
IV байр: “ССТ”
43-48 нас:
Алтан медаль: “Эрчим” баг (7:0)
Мөнгөн медаль: “Хангарьд” баг
Хүрэл медаль: Дархан (1:0)
IV байр: “Хороолол” баг
49-55 нас:
Алтан медаль: “Зүтгүүрийн Депо” (3:2)
Мөнгөн медаль: “Эрчим”
Хүрэл медаль: “Оюутан” (3:0)
IV байр: “Соёмбын барсууд”
56-аас дээш:
Алтан медаль: “Хөдөлмөр” (2:1)
Мөнгөн медаль: “Найрамдал”
Хүрэл медаль: Соёмбын барсууд (2:1)
IV байр: “Зүтгүүрийн Депо” багууд тус тус оржээ.
Хөлбөмбөгийн ахмадын улсын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.