Шууд Chart

Б.Сэр-Од дэлхийн аваргын бэлтгэлээ Японд хийнэ

2015-06-09 15:30:48

Өнгөрөгч амралтын өдөр болсон “Улаанбаатар марафон-2015” тэмцээний 42 км 195 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлсэн. Манай шилдэг тамирчдын хувьд олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байгаа. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш Япон улсыг зорих юм байна. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш эх орондоо бэлтгэл сургуулилтаа хийж байгаад “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцжээ. Гавьяат маань ирэх наймдугаар сард Бээжинд болох дэлхийн аваргын бэлтгэлээ Япон улсад хийхээр болсон байна.

Түүний хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Хамбург хотноо болсон олон улсын марафон гүйлтэд 2.10.15 цагийн амжилтаар VI байр эзэлж, олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн. Харин ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны нэгдүгээр сард Хонгконгт болсон Азийн АШТ-д IV байр эзлэхдээ 2.38.43 цагийн амжилт үзүүлж, “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан юм.

Хөнгөн атлетикийн төрөлд олимпийн оролцох эрх авсан тамирчдыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх есдүгээр сард зарлах аж.



Б.Сэр-Од дэлхийн аваргын бэлтгэлээ Японд хийнэ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй