Шууд Chart

Н.Лалович Олон улсын олимпийн хорооны гишүүнд нэр дэвшинэ

2015-06-09 16:08:46

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнд нэр дэвших болсон тухайгаа "insidethegames” сайтад мэдэгдлээ. Нэр дэвшигчдийг 2015 оны зургаадугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод болох ОУОХ-ны 128 дугаар чуулган дээр албан ёсоор мэдээлэх юм байна.

Н.Лалович нь эмэгтэй чөлөөт бөхийн спортын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ДБНХ-нд шинэчлэл хийсэн юм. Н.Лалович ОУОХ-ны гишүүн болбол 2006 оноос хойш гишүүн болсон Серб иргэн болох аж.

ОУОХ-ны 128 дугаар чуулганаар 2022 оны Өвлийн олимп зохиохоор нэр дэвшсэн Казахстан улсын Алматы, БНХУ-ын Бээжин хотуудын аль нэгийг сонгох ажээ.


Н.Лалович Олон улсын олимпийн хорооны гишүүнд нэр дэвшинэ  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй