
БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам болох ба наадам эхлэхэд ердөө 23 хоног үлдээд байна. Универсиадад тухайн улсын их, дээд сургуулийн 17-28 насны оюутан тамирчид оролцдог юм. Наадам спортын 18 төрөлд, 11 өдрийн туршид болж, 272 багц медалийн төлөө өрсөлдөнө.
“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй 24 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Тус тэмцээнд оролцох манай баг “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ.
"В" Хэсгийн тоглолтын хуваарь:
- VII.04--нд 14:30 цагаас Мексик –Монгол (Ёонван спортын ордонд)
- VII.05-нд 20:30 цагаас Монгол-Монтенегро (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
- VII.06-нд 14:30 цагаас Монгол -ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)
- VII.08 нд 17:30 цагаас Канад-Монгол (Ёонван спортын ордонд)
- VII.09-нд 12:30 цагаас Монгол-Швед (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ.
“Универсиад” наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хуваарь гарчээ | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.