Шууд Chart

"Яргай хурд-2015" амжилттай зохион байгуулагдлаа

2015-06-12 14:21:44

Ардын хурлын депутат Д.Бадамханд агсны санаачлагаар анх үүсгэн зохион байгуулагдсан "Яргай хурд-2015" уралдаан энэ сарын 10-нд Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн төвд боллоо. Энэ өдрийн үйл ажиллагааг нээж Сумын Засаг дарга Б.Батжав, Аймгийн Морин Спорт уяачдын холбоо /МСУХ/-ны нарийн бичгийн дарга н.Батсайхан нар үг хэллээ.

Энэ өдөр Хүүхдийн Цэцэрлэгийн ажилтан, албан хаагчид авъяаслаг бяцхан багачуудын хамт ирж урлагийн тоглолт тоглож, шатар, дартас, хүчит бөхийн барилдаан /насанд хүрэгчид, хүүхэд/, доод 3-н насны морьдын уралдаан тэмцээнүүд зохион явагдлаа.

ХЯЗААЛАН НАС: I - Дашбалбар сумын харъяат Г.Гантөгс- УХАА
II - Баяндун сумын харъяат Г.Дашцэрэн- УХАА
III - Баяндун сумын харъяат Н.Баттамир- ХҮРЭН
IV- Дашбалбар сумын харъяат Б.Цогтбаяр- ЦАГААН
V- Дашбалбар сумын харъяат Х.Батболд- УХАА

ШҮДЛЭН НАС: I- Баяндун сумын харъяат Ц.Гантулга- ХАЛТАР
II- Баяндун сумын харъяат Б.Дарьбазар- ХҮРЭН
III- Баяндун сумын харъяат Б.Бат-Эрдэнэ- ХАР
IV- Баяндун сумын харъяат Н.Гантөмөр
V- Баяндун сумын харъяат Ц.Мөнхбаяр-БОР

ДААГА НАС: I- Дашбалбар сумын харъяат Б.Цогтбаяр-ХҮРЭН
II- Баяндун сумын харъяат Б.Бат-Эрдэнэ- ЦАВЬДАР ХАЛЗАН
III- Баяндун сумын харъяат Ж.Батжаргал- ХЭЭР
IV- Баяндун сумын харъяат Б. Дарьбазар- БУУРАЛ
V- Баяндун сумын харъяат Г.Цолмон- ХҮРЭН тус тус хурдалж хурсан олон, уясан эзнээ баярлууллаа.
 


"Яргай хурд-2015" амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй