
2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индра Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д дөрвөн өдөр үргэлжилж дууслаа.
Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж манай таван бөх барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Чингэлтэй дүүргийн харьяат Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан “Арслан” клубын бөх Б.Цэцэгбаяр мөнгөн медальд хүрч Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөхчүүд болов.
Өмнө нь Э.Даваанасан мөнгө, Б.Цэцэгбаяр хүрэл медаль авч байсан юм. Манай бөхчүүд нийтдээ нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авлаа.
Энэхүү тэмцээн наймдугаар сарын сүүлчээр Босни-Герцеговина улсын Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай өсвөрийн бөхчүүдийн хувьд томоохон сорилго болсон юм.
МЧБХ
Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нар хошой медальт бөхчүүд болов | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.