Шууд Chart

Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина

2015-06-16 11:58:11

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэхүү гэрээний зорилго нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох юм. Уг гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхтэйгээр мэдээлэл олж авах ба тэдний сурч боловсрох эрх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжлийн ёсонд нийцэх юм.


Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй