
Францын ПСЖ клубын довтлогч Златан Ибрагимович "АС Милан"-д эргэн очих уу, гэх асуултанд хариулт өгч дараах зүйлийг ярьжээ.
Тэрээр "Надад ПСЖ-д дахиад нэг жилийн гэрээ байгаа. Би ПСЖ-д харъяалагдаж байгаа шүү дээ. Надад өөр төлөвлөгөө байхгүй. Гэхдээ аливаа зүйл нэг өдрийн дотор л өөрчлөгдөж болдог. "АС Милан"-д эргэнд очих тал дээр би яг одоо их зүйл ярьж чадахгүй. Гэхдээ нас ахиж буй надад клуб сонголтоо хийхдээ өөр хүчин зүйлүүд харах хэрэгтэй болно. Энэ нь зөвхөн хөлбөмбөг биш. Учир нь би гэр бүлтэй, аав хүн. Гэр бүлээ бодно. Олон хүн аваргуудын лигийг гол шалгуур гэж боддог. Гэхдээ тийм биш шүү. Би сайхан, аз жаргалтай байж чадах клубт л байхыг хүсдэг. Миний хувьд аваргуудын лигт түрүүлэхгүй байлаа ч карьер минь итгэмээргүй байгаа. Миний замналыг эргэн нэг хараарай. Хэлээд өгнө дөө." гэсэн байна.
"АС Милан" клубын хувьд энэ зун гурван хүчирхэг довтлогч авна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Ибрагимович: "АС Милан" очих асуудал нэг жилийн дараа л яригдах байх | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.