Шууд Chart

Герман, Канадын бүсгүйчүүд хэсгээ тэргүүллээ

2015-06-17 11:07:57

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд болж, хэсгээс гарч дараагийн шатанд шалгарсан багуудын нэрс эхнээсээ тодроод байна.

А болон В хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Тэмцээнийг зохион байгуулагч Канадын шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Нидерландын шигшээ багийн эсрэг хийсэн. Тоглолтын үр дүн 2:2 харьцаагаар тэнцсэнээр Улбар шарууд эвийн гэрээ байгуулан тэмцээнийг орхиж, нутаг буцсан юм. Ингэснээр Канад хэсгээ тэргүүлж байгаа бол Хятадын шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч дараагийн шатанд шалгарлаа.

Харин хэсгийн шатны эхний тоглолтдоо Зааны ясан эрэг улсын шигшээ багийн хаалганд 10 гоолыг оруулсан Германы хүчирхэг охид сүүлийн тоглолтоо Тайландын эсрэг хийж, 4:0-ээр ялалт байгууллаа. Виннипег цэнгэлдэх хүрээлэнд болсон Герман, Тайландын шигшээ багуудын тоглолтын эхний гоол 24 дэх минутанд булангийн цохилтоос 21 настай хагас хамгаалагч Мелани Лойпольц мөргөн гоол оруулжээ. Үүний дараа тоглолтын 2 дахь хагаст сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Лена Петерманн нэмж 2 гоол оруулсан. Улмаар тоглолтын төгсгөлд зүүн жигүүрийн довтлогч Сара Дебриц эцсийн цэгийг тавьсан байна.

Энэ хэсгийн нөгөө тулаан Зааны ясан эрэг, Норвегийн шигшээ багуудын хооронд явагдаж, 3:1 харьцаагаар Норвеги бүсгүйчүүдийн ялалтаар өндөрлөжээ. Норвегийн шигшээ Германы адил 7 оноотой болсон ч, гоолын зөрүүгээр Герман бүсгүйчүүд хэсгээ тэргүүлсэн юм.


Герман, Канадын бүсгүйчүүд хэсгээ тэргүүллээ  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй