Шууд Chart

Петр Чех "Арсенал"-даа үлдэнэ

2015-06-19 17:17:47

"Челси" клубын хаалгач Петр Чех замналаа Лондоны өөр нэгэн баг "Арсенал"-д үргэлжлүүлэх нь үндсэндээ шийдэгдээд байна. "Их буучид" түүний төлөө 7 сая фунтыг гаргахаар 2 тал тохиролцсон байна. Ойрын өдрүүдэд энэхүү шилжилтийн тухай албан ёсоор олон нийтэд танилцуулж баталгаажуулах гэнэ.

Петр Чех 2004 онд Францын "Ренн" багаас "Челси"-д нэгдсэнээс хойш 333 тоглолтыг хийсэн. Энэ хугацаанд "Премьер лиг" болон "FA Cup"-т 4 удаа, UEFA-гийн "Аваргуудын лиг" болон "Европын лиг"-т тус бүр 1 удаа аваргалж нийтдээ 15 цомыг хүртсэн юм. Мөн "Премьер лиг"-ийн лигийн шилдэг хаалгачийн шагналыг 3 удаа хүртэж байсан. Өнгөрсөн улирлаас Бельги хаалгач Тибо Куртуад гарааны эрхээ алдсанаар ердөө 6 тоглолтод оролцсон чех хаалгач багаа сэлгэх нь тодорхой болоод байсан билээ.

 


Петр Чех "Арсенал"-даа үлдэнэ  
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй