
Их британийн бяцхан ханхүү Жорж эцэг тогтоолгох шинжилгээнд орно гэсэн яриа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж эхэллээ. Эл яриа Их Британийн угсаа залгамжлагч хунтайж Чарльзын одоогийн эхнэр Камилла Паркер Боулз бер Кейт Мидллтон нарын таагүй харилцаанаас болж үүссэн бөгөөд эрхэм Камилла өдийг хүртэл бяцхан хүүг харж чадаагүй байгаа аж.
Тэрээр “Кейтыг ханхүү Уильямд үнэнч байсан эсэхэд бүрэн дүүрэн итгэхийн тулд эцэг тогтоолгох ДНК-ын шинжилгээг хийлгэхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ. Камилла хатагтайн үзэж буйгаар бяцхан ханхүү Жорж ээж, аавынхаа хэнтэй нь ч адилгүй харагдаж буй тул эргэлзэхэд хүрээд байгаа гэнэ.
Британийн сэтгүүлчдийн мэдээлснээр ханхүү Жоржийг төрөхөөс өмнө Камилла гүнгийн ахайтан Кейтэд ханхүү Уильям өв залгамжлагчаа төрсний дараа нууц амрагтай болно хэмээн түүнд итгүүлэхийг оролдсноос тэд хоорондоо таагүй харилцаатай болсон аж.
Бяцхан Жорж эцэг тогтоолгох шинжилгээнд орно | ||
Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.