
Дэлхийн оюутан залуучуудын зуны 28 дугаар Универсиад наадам долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын Гванжу хотноо болно. Тус наадамд манай улсаас спортын 12 төрөлд 180 гаруй тамирчин оролцох юм. Дэлхийн оюутан тамирчдын олимпт эх орноо төлөөлөх 12 спортын төрлөөс багийн спортоор сагсан бөмбөгийн баг оролцоно.
Манай улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг нь 2013 оны Казаны Универсиад наадамд шилдэг 16-д багтаж байсан түүхтэй. Харин энэ жилийн тухайд В хэсэгт ОХУ, Чернагор, Швейд, Канад, Мексик гэсэн дэлхийн шилдэг багуудтай сугалаа таараад байна гэж Шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга хэллээ.
Монголын сагсчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.