
Өнөөдөр Чингис хааны нэрэмжит талбайд Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдааны нээлт болов. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн баялаг бүтээгч иргэд, байгууллага, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын орлогч Х.Болормаа, хэлтсийн дарга нар, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга н.Гэрэлмаа, дэд дарга Б.Мөнхцэцэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон оролцлоо.
Нээлтийн үеэр дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах “... үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, дэмжин урамшуулах, борлуулалтын зах зээлийг өргөжүүлэхэд туслах нь бидний хийж хэвшсэн ажил юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь дүүргийн 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой, илүү өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна” гэж үзэсгэлэн худалдааны зорилгыг тодотгосон юм.
Үзэсгэлэнд нийт 20 хорооны 125 иргэн, байгууллага өөрсдийн бүтээлээ дэлгэжээ. Мөн “Титэм арт” ХХК, Милая, Дом русский, Shibuya Teppanyaki ресторанууд цугласан олонд үйлчилж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг 1-10 дугаар байр, тусгай байр 10-ийг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж алдаршуулан, үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагааны үеэр гардуулна.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.