
Европын аварга шалгаруулах тэмцээний сорилгод тааруухан тоглолт үзүүлж буй Голландын шигшээ баг дасгалжуулагч Гус Хиддинктэй байгуулсан гэрээгээ цуцалсан.
Тэгвэл Голландын хөлбөмбөгийн холбоо өчигдөр шинэ дасгалжуулагчаа олон нийтэд танилцууллаа. Улбар шаруудыг 53 настай мэргэжилтэн Дэнни Блинд удирдахаар болж байна. Голландын хөлбөмбөгийн холбоо Дэнни Блиндтэй 2018 оныг дуустал гэрээ байгуулсан байна. Тоглогч ахуйдаа "Аякс" клубын хамгаалагчаар тоглож байсан Дэнни Блинд 2012 оноос эхлэн Голландын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Улбар шаруудын хувьд Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд зургаан тоглолтоос 10 оноо авч, гуравдугаарт бичигдэж байна.
Голландын хөлбөмбөгийн шигшээг Дэнни Блинд удирдана | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.