Шууд Chart

Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон уралдааныг хөтөлж явна

2015-07-12 09:41:41

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан яг одоо Хүй долоон худагт үргэлжилж байна.
 
Газар газрын шандаст 256 хурдан хүлэг бүртгүүлснээс цөөхөн тооны соёолонг үүлдэрлэг байдлаар нь ангилан хассан гэх мэдээлэл байна.  

Төрийн наадмын хурдан соёолонгийн уралдаанд улс, бүсийн наадмын олон айраг, түрүү хүртсэн хурдан хүлгүүд уралдаж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Ононгийн Батбилэгийн улсын наадмын нэг айраг хүртсэн хээр, Нийслэлийн Налайх дүүргийн уяач Үржинбадамын Атарсайханы уясан Алтандөшийн хүрэн, /бүсийн наадмын нэг айраг/, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Содномын Мөнх-Эрдэнийн цэгээн хүрэн /бүсийн наадмын гурван түрүү/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Аймгийн алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын бор /бүсийн наадмын нэг  түрүү, улсын нэг айраг хүртсэн/ зэрэг олон сайхан хурдан буянууд шандас сорин уралдаж байна.  

Уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон хөтөлж явна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Бат-Эрдэнийн зээрд соёолон уралдааныг хөтөлж явна  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй