Шууд Chart

Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа

2015-07-27 16:33:54

Япон улсын мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарлалаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням энэ сарын башёг гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлж байна.

Тэрбээр мэргэжлийн сүмод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж, улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлсэн билээ. Ийнхүү тэрбээр хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх  юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн дэвжээнд тасралтгүй 20 жил барилдсаны дараа ийнхүү зодог тайллаа.


Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй