
Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Япон улсын мэргэжлийн сүмогийн Нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарласан Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо эргэн ирлээ.
Тэрбээр Япон улсын мэргэжлийн сүмод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин, улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлсэн амжилттай билээ.
1950 оноос хойш Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд 40 гарсан насандаа дээд зиндаанд амжилттай барилдаж, түүхэн амжилт тогтоож, дээд зиндаанд түрүүлж, Монгол бөхчүүдээс ганцаараа алдарт аварга Таканоханаг давсан зэрэг олон амжилтын эзэн болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням ийнхүү эх орондоо гэр бүлийн хамтаар ирсэн байна. Түүнийг нэгэн цагт хамтран зүтгэгч нь болж явсан Кёкшюүзан Д.Батбаяр угтан авчээ.
Жич: Түүний гэрэл зургуудаас хүргэж байна.
Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.