Шууд Chart

Манай эмэгтэй бөх дэлхийн чансааг тэргүүллээ

2013-09-05 10:08:28

Манай эмэгтэй бөхчүүд дэлхийд дээгүүрт ордог. Угаас бөхийн орон гэдгээрээ манай үе үеийн бөхчүүд дэлхийд ноёрхсоор ирсэн. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргахад 67 кг-ын жинг Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа тэргүүлжээ. Харин 63 кг-ын жинд гуравдугаарт Гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-ийн жинд тавдугаарт Гавьяат тамирчин О.Бурмаа  нар тус тусын амжилтаар багтжээ. Мөн 48 кг-ын жинд наймдугаарт ОУХМ Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд долдугаарт ОУХМ С.Бямбацэрэн,  П.Орхон есдүгээрт, 59 кг-ын жинд ОУХМ Т.Мөнхтуяа наймдугаарт бичигдсэн байна. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бөхчүүдээ барилдуулахаар бэлтгэлээ хангаад байна.

 

Нийтэлсэн: Б.Энхчимэг

Манай эмэгтэй бөх дэлхийн чансааг тэргүүллээ  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй