
Сүүлийн үед олны сэтгэлийг сэртхийлгэсэн хүнд гэмт хэргүүд ар араасаа гарч, илэрч байна. Хэнтий аймагт 6 настай хөвгүүд санаандгүйгээр нэгнийгээ буудаж хөнөөсөн хэргийн дуулиан намжаагүй байхад хэрцгий нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйн цогцос таван жилийн дараа блокон хашааны суурь дороос олдсон шуугиан дэгдсэн. Гэтэл өнгөрөгч 7 хоногийн эхээр Говьсүмбэр аймагт бас нэгэн жигшүүрт хэрэг гарлаа. 40 гаруй насны багш эмэгтэйн нөхрийнхөө гарт амиа алдаж цогцосыг төрсөн хүү нь гражнаасаа олсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр цогцос олдсноос хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч баасан гаригт талийгаачийн нөхрийг Шивээговь сумаас баривчилж хэргийг шалгаж байна.
Ээжийнхээ цогцосыг гражнаасаа олжээ | ||
Үзсэн: 1719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.