
Манай орны хувьд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байгаад салбарын яам ихээхэн анхаарах болсон. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн дийлэнх хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүйгээс ихээхэн асуудал үүсээд байгаа. Жишээлбэл нийслэлийн хэмжээнд 45 хороо огт цэцэрлэггүй байгааг албаныхан онцолсон. Цэцэрлэгийн хүрэлцээ хөдөө орон нутагт ч мөн адил муу байдаг. Тэгвэл хөдөө орон нутагт шинэ цэцэрлэг нэмэгдлээ. Увс аймгийн Улаангом сумын сургуулийн өмнөх боловсролын насны 160 гаруй хүүхдийг хамруулах “Дэгдээхэй” 9-р цэцэрлэг уржигдар нээлтээ хийлээ. Мөн тус суманд “Солонго” 4-р цэцэрлэгийн өргөтгөлийн байр ашиглалтад орж 100 гаруй хүүхдийг нэмж авснаар нийт 300 гаруй хүүхэд хүлээн авахаар болжээ. Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудад чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж шинэ хичээлийн жилд Увс аймгийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 11 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.