
Монгол улсын засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор аймаг “Монгол бичиг-2” дэд хөтөлбөрийг боловсруулан ИХТ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, тогтоолд аймгийн хэмжээнд жил бүрийн 11 сард улс тунхагласны баярыг угтан байгууллага хоорондын албан бичгийг крилл-монгол бичгээр хослуулан бичих талаар заасан байна.
Энэ ажлын эхлэл, бэлтгэл болгон өнгөрсөн 8 дугаар сарын 14-ны 1а/ 494 “Монгол бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тоот албан бичгийг Монгол крилл бичгээр хослуулан бичиж хүргүүлсэн бол дээрх хугацаатай албан бичгийн хариуг тус аймгийн Байгаль орчны газар, Нийтийн номын сан, ИТХ, ШШГАлба, СХЗХэлтэс, Монгол банк, Боловсролын газар, ХДТ зэрэг байгууллага крилл -монгол бичгээр бичиж ирүүлсэн ажээ.
Ирэх сараас эхлэн 12 дугаар сарыг дуустал байгууллага хооронд хос бичгээр албан бичиг солилцох бөгөөд үүний тулд төрийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад “Монгол бичгийн программ ашиглах арга зүй” сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Төрийн байгууллагууд хоорондын албан бичигтээ хос бичиг хэрэглэж эхэллээ | ||
Үзсэн: 6307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.