
“Шинэ мянган” утга зохиолын нэгдэл санаачлан “Алтан гөрөөс” яруу найргийн фестивалийг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Фестивальд Өвөрмонгол, Герман, Америк зэрэг долоон орны төлөөлөгчид оролцох юм. Тухайлбал Өвөрмонголоос нэрт яруу найрагч Н.Тогтох, Н.Эрдэнэтогтох, Герман улсаас найрагч Н.Бен хүрэлцэн ирсэн бол манай орноос яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Ж.Мөнхбат зэрэг 15 найрагч оролцох гэнэ. Энэхүү арга хэмжээгээр Монгол түмний яруу найргийг дэлхийд таниулж, сурталчлах, бусад орны уран бүтээлчидтэй туршлага солилцох, уран бүтээлийн яриа өрнүүлэхийг зорьжээ. Зочид маргааш Хэнтий аймгаас аялалаа эхлэн Хөх нуурын эрэг дээр шүлгээ уншиж, эрч хүч, энерги авах юм байна. Дараа нь Чингисийн онгон, Батширээт сум, Аварга тосон зэрэг Монголынтүүх дурсгалт нутгаар аялж, ард иргэдтэй уулзан уран бүтээлээ толилуулах аж. Үндэстэн бүрийн яруу найрагчид эх дэлхийгээ, ан амьтдаа хайрлах нэгэн сэтгэлийн доор нэгдэх нь арга хэмжээний гол зорилго билээ.
“Алтан гөрөөс” олон улсын фестиваль маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.