Шууд Chart

Дотоодоос худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа

2015-08-18 12:34:59

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн даалгаварт дотоодын үйлдвэрээс худалдан авахаар жагсаалтаар баталсан барааг нийлүүлэх шаардлагыг тусгаж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батлан хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрийн барааг худалдан авах хэмжээ нэг жилийн дотор 5 тэрбумаас 50 тэрбум болж 10 дахин өссөн байна. Олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүнээ хүргэсэн олон тооны үйлдвэрлэгчид байгаа боловч, борлуулалт хангалтгүй импортын хямд, чанаргүй хуурамч бараанд зах зээлээ алдаж байгаа үед аль болох импортын бараанаас татгалзаж, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлага гарсаар байна. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталснаар төрийн бүх шатны байгууллагууд дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авах ойлголттой болж, импортыг орлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон ажлын байр нэмэгдэх юм.

Барааны жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна савхин хувцас, бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодол зэрэг 12 нэр төрлийн 100 орчим барааг багтаажээ.


Дотоодоос худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй