
Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11027 хүүхэдтэй, үүнээс төрийн өмчийн хамран сургах тойргийн 27 цэцэрлэгт 7837 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэггүй 2, 5, 9, 12, 19 дүгээр хороод байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 3190 хүүхэд байна.
Иймд дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийн барилга барих шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 18-р хорооны Засаг дарга З.Төмөрбаатар, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. 2016 оны есдүгээр сард ту цэцэрлэг ашиглалтанд орсоноор 4-5 насны 70 хүүхэд байгаль орчинд ээлтэй технологиор баригдсан Эко цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм.
Сүхбаатар дүүрэг “Эко цэцэрлэг”-тэй болно | ||
Үзсэн: 1610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.