Шууд Chart

Саунд биеэ үнэлж байсан гурван эмэгтэй баригджээ

2013-09-09 09:59:23

Өнгөрсөн баасан гаригт Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Худалдаа үйлчилгээний татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа баар, паб, буудлуудад гэнэтийн шалгалт хийхэд БЗД-ийн 15-р хороонд байрлах “Монгол Киёши” ХХК-ийн “Тэмүүжин” зочид буудлын доод давхрыг  түрээсэлдэг саун массажны газарт биеэ үнэлэгч зарж байсныг илрүүлжээ. Сауныхаа үнэтэй нийлээд 40 мянгаар биеэ үнэлж байсан 20-30 насны гурван эмэгтэйг цагдаагийнхан баривчлан, сауны үйл ажиллагааг зогсоож,  “Тэмүүжин” зочид буудлын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар цуцалсан байна. Энэ удаагийн шалгалтад удаа дараа сануулга өгч, зөрчлөө арилгахыг шаардсан ч хуулийн хүрээнээс гадуур ажиллаж байгаа газруудыг хамруулсан ажээ.

Нийтэлсэн: Б.Энхчимэг

Саунд биеэ үнэлж байсан гурван эмэгтэй баригджээ  
Үзсэн: 3524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-09-13 19:29
энэ эмэгтэйчүүд яасан гэж бусад эмэгтэйчүүдийнхээ нэрийг хугалааб байдаг байна.манайхаан жоохүн бодолтой байгаачээ.

Бидэнтэй нэгдээрэй