Шууд Chart

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

2015-09-05 09:59:51

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь "Макс" группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь "Майнд-Теч" ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн "Эрдэнэт фүүдс" гурилын үйлдвэр, Булган аймгийн "Сүмийн нуга" хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын "Бүрэн оргил од" ХХК, "Ивэнтүрүү" ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана.


Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй