Шууд Chart

Эрдэнэтэд лед гэрэл үйлдвэрлэж байна

2015-09-07 12:19:28

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж, Монголд анхны лед гэрлийн үйлдвэр байгуулжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцан, бүтээгдэхүүнүүдийг нь үзэж сонирхлоо.

Лед гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай гэж Ерөнхий сайдад танилцууллаа. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлж Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэж Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад зөвлөлөө.


Эрдэнэтэд лед гэрэл үйлдвэрлэж байна  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй