Шууд Chart

Өлгийчүүд олон шинэ цолтон өлгийдөн авлаа

2013-09-09 11:03:56

Энэ жилийн хамгийн сүүлийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулаад байсан. Хорио энэ сарын 6-нд цуцлагдаж Баян-Өлгийчүүд аймгийн наадмаа 7,8-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон. Аймгийнхаа наадмын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар оролцжээ. Хүчит 256 бөх ид бяраа гайхуулан хүчээ сорьсоноос Өлгийчүүд энэ жил аймгийн начин дөрөв, аймгийн харцага нэг, аймгийн заан нэг, аймгийн арслан нэгтэй болж олон цолтон өлгийдөн авч сайхан наадлаа. Учир нь аймгийн наадмын комиссоос найрааны начин төрүүлэхгүй гэдэг үүднээс баяр наадмын бөхөө хаалттай барилдуулахаар болсон юм.

Нийтэлсэн: Б.Энхчимэг

Өлгийчүүд олон шинэ цолтон өлгийдөн авлаа  
Үзсэн: 2600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй