Шууд Chart

Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулна

2015-09-08 15:40:46

Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ХБХ-ийн дарга Б.Бат-Очир нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд болно. Нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд Чингисийн талбайд болох бөгөөд энэ үеэр тус аймгийн 16 сумын овог угсаатан өөрийн өвөрмөц онцлогийг харуулсан гэр өргөөгөө барина гэж Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ.

Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болон “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Мөн Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжгийг толилуулах зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-09-08 16:46
09 сарын 11-ны 20 цагт улсын драмын эрдмийн театр-т "галдан бошигт хаан" дуулалт жүжиг тоглоно үнэ 20.000 төгрөг 12-ны 20 цагт мөн театр-т "алтайн эгшиглэн" концерттэй үнэ 10.000 төгрөг ховдчуудаа билетээ захиалан нутагтаа хөрөнгө оруулж нэгэн үдшийг сайхан өнгөрөөгөөрэй

Бидэнтэй нэгдээрэй