Шууд Chart

Төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2015-09-08 17:08:12

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сараас уг хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлээд байна.

Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Сангийн яамтай хамтран, салбарын бусад яамд, орон нутгийн захиргаадыг оролцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурлаа.

Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл Монгол Улсын онцлогт тохирсон төвлөрлийг сааруулах тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгохыг зорьж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын дор төслийн нэгжээр дамжин 3 жил 6 сарын хугацаанд хэрэгжих уг төслийн үр дүнд орон нутгийн удирдлагын чиг үүрэг, хариуцлага, захиргааны эрх мэдлийг тодорхой болгох, бүхий л нөөцийг нийтэд тэгш, хүртээмжтэй зарцуулах бодлогын баримт бичиг, хууль, дүрэм журам, үйл явцыг боловсронгуй болгоход чиглэнэ.


Төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй