
Улаанбаатар хотноо Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн чуулган болж байна. Ийнхүү олон улсын томоохон чуулган манай улсад болж байгаа нь монгол мал дэлхий нийтийн сонирхлыг татаж байгаагийн илрэл гэж зарим судлаач харж байна.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганд 36 орны малын Ерөнхий эмч оролцож байна. Мөн НҮБ, малын эрүүл мэндийн чиглэлийн олон улсын байгууллагын төлөөлөгчид иржээ. Олон улсын төлөөлөгчид Монголын асуудлыг илүү сонирхож байлаа. Монгол малын мах бусад орныхоос юугаараа онцлог вэ, Орос, Хятадын зүгээс мах худалдан авах сонирхол байна уу, халдварт өвчин гарах эрсдэл хэр өндөр байна гээд олон талаас анхаарч байна. Эхний хэлэлцээрүүд ч байгуулагдаад эхэлсэн гэлээ.
Мөн Вьетнам зэрэг орнуудтай махны хэлэлцээр байгуулсан. Ази, Номхон далайн бүс нутагтаа Энэтхэг, БНХАУ шүлхий өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаар батлуулсан. Одоо манай улс аюулгүй бүс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж, монгол малын махаа дэлхийд сурталчилж чадвал эдийн засгийн үр өгөөж их бий гэдгийг хэлж байна.
Малын эрүүл мэндийн тухай хууль санаачилж улсын их хуралд өргөн барьсан. Нийт нутаг дэвсгэрийг гурван бүсэд хувааж шүлхийгээс урьдчилан сэргийлж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас ч манай улсад хөрөнгө оруулах, дэмжихээ илэрхийлээд байна.
Бид энэ чуулганаар 2016-2020 он хүртэлх бодлогоо боловсруулна. Мөн Монголын бэлчээрийн мал аж ахуйн соёлыг дэлхийн өв соёл болохыг батлуулах, байгальдаа бэлчиж, олон төрлийн өвс, ургамал түүж иддэг монгол малын махыг дэлхийн шинэ брэнд болгох гэсэн Монголын санаачилгыг дэмжиж ажиллах юм.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын олон улсын уулзалт болж байна | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.