Шууд Chart

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдал

2025-07-12 16:49:42

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.


Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь 

 Дорноговь аймгийн Айраг сумын харьяат,  Аймгийн арслан М.Бямбадоржийг,

 


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгсийг, 

 


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр

 Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэйг,

 


Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатарыг,

 


Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан

Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг,

 


Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий

Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруулыг,

 


Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл 

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаярыг тус тус амлаж,

 


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар,

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай нар тунаж үлдлээ.

 


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдал  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй