Шууд Chart

Дорноговьчууд Япон хэл сурч байна

2013-09-10 12:12:20

Дорноговь аймаг Япон улсын Шизүока муж хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 2 жилийн ой 8 сард болсон. Хоёр тал боловсрол, эрүүл мэнд,  дэд бүтцийн хөгжлийн тулгуур салбаруудад хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. Үүний нэг болох Шизүока-Монгол найрамдлын нийгэмлэг, Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх япон хэлний сургалтын нээлт энэ сарын 3-ны өдөр боллоо. Сургалтад хэн ч хамрагдах боломжтой бөгөөд эхний нэг сар үнэ төлбөргүй, дараагийн сараас төлбөртэй болох гэнэ. Япон, Монгол улсын хамтын ажиллагаа тэр дундаа Дорноговь Шизүока муж хоорондын харилцаа шинэ шатанд гарч байгаа учир Япон хэлийг сайн сурах чухал гэдгийг Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолжээ. Нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Шизүока Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяа,  Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэл, ЕБ-ын 5-р сургуулийн захирал Б.Оргилбаяр, тус сургуулийн гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч н.Ундрахбаяр нар оролцов.

Нийтэлсэн: Б.Энхчимэг

Дорноговьчууд Япон хэл сурч байна  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй