
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах болзолт уралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20–нд эхэлсэн билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 19 мянга гаруй байгууллага, аж ахуй нэгж 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайд цэвэрлэгээ угаалга хийсэн байна.
Ийнхүү төрөлх хотынхоо өнгө үзэмжинд өөрсдийн санаачилгаар бодит хөрөнгө оруулалт хийсэн эдгээр аж ахуй нэгж, байгууллагуудаас эхний ээлжинд шалгарсан нийслэлийн зургаан дүүргийн 600 аж ахуй нэгжид өчигдөр “Анхдагч” талархлыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хариуцсан орлогч Ц.Буяндалай “Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хийгдсэн энэхүү үйл ажиллагаа үр дүнгээ өгч 10 гаруй мянган аж ахуй нэгж нэгдсэнд баяртай байна.
Нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө сэтгэл зүтгэл гаргаж, орчноо тохижуулсан та бүхэнд баярлалаа.Ер нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлага олон хүнийг ажлын байраар хангахаас гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тохижилт, бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан.
Цаашид ч гэсэн нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Талархлыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын хэлтсийн дарга Л.Амарзаяа нар гардуулсан юм. Дашрамд дуулгахад, энэхүү болзолт уралдааны эхний шатанд Сүхбаатар дүүргээс 128 аж ахуй нэгж,байгууллага шалгарч “Анхдагч” талархлын эзэн боллоо.
Сүхбаатар дүүргийнхэн 128-н талархлын эзэн боллоо | ||
Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.