
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюнт-У, ДЭМБ-ын НДББ-ийн Эм, эрүүл мэндийн технологи хариуцсан газрын дарга Доктор Клара Тисоки болон ЭМЯ-ны ЭЭХХэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, Азийн Хөгжлийн банкны төлөөлөгч нар оролцлоо.
Энэхүү уулзалтын үеэр Монгол улсын эмийн асуудал, тэр дундаа эмийн бүртгэл, хяналт, аюулгүй байдал, зохистой хэрэглээний тухай талууд санал бодлоо хуваалцлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтын үеэр Засгийн газарт “Хүнс, эмийн агентлаг”-ийг байгуулах талаар нааштай шийдэгдэнэ гэж үзэж байна хэмээлээ. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэхүү агентлаг байгуулагдсанаар хүнс, эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болох тухай талууд хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чанг Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Эрүүл мэдийн сайдыг өөрийн багтай хамт Хонг Конг-д айлчлан эмийн бүртгэл, эм хангамжийн асуудал, чанар, аюулгүй байдал зэргээр туршлага судлахыг зөвлөсөн. Мөн эмийн талаар Хонг Конгийн холбогдох байгууллагынхантай холбоо тогтоосон. Энэ оны хувьд ЭМЯ эмийн бодлогын асуудлыг шийдвэрлэх эхний алхмуудаа хийхээр ажиллаж байна гэлээ.
Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахдаа хамгийн гол нь чанартай, үйлчилгээний идэвхижил сайтай эмийг тусгах. Энэхүү нэн шаардлагатай эмийн жагсаалтыг цахим жорын системд шилжүүлэх гэсэн бодлогыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байна хэмээн танилцууллаа. Түүнчлэн хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг эмийн аюулгүй байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүссэн юм.


ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
Эмийн асуудлаар ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.