
НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр “Эх, хүүхэд, өсвөр үе, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр ЭМЯ-нд зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт нөхөн үржихүйн эрүүл мэндийн тодорхой асуудлаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Мөн эх, хүүхэд, өсвөр үе, НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Уулзалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Нийслэлийн амаржих газрын дарга зэрэг 48 хүн оролцсон юм.
Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Эхийн эндэгдлийн тандалтын тогтолцоо, эрт сэрэмжлүүлэг, орон нутгийн ЭМБ-ын үүрэг хариуцлага”, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн НҮЭМ-ийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Долгоржав “Жендерт суурилсан хүчирхийлэл, нэг цэгийн үйлчилгээг аймагт байгуулах” сэдвээр, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах глобал стратеги” сэдвээр ДЭМБ-ын ажилтан С.Говинд илтгэл тавилаа. Уулзалтын хүрээнд 10 гаруй асуудлаар илтгэл хэлэлцүүлж, зөвлөлдсөн юм.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөлдөв | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.