Шууд Chart

“Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сургалт үргэлжилж байна

2015-10-16 10:37:16

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг уржигдар эхлүүлсэн.

“Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр үргэлжилж байгаа юм. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уул уурхайн ангийн албан хаагчид хамрагдаж байна. 

Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендэрийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг бичил уурхайчдад хүргэх чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго оршиж буй юм. Сургалт 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

 

 


“Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сургалт үргэлжилж байна   
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй