* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Тэвчээртэй өдөр. Та нарын зарим нь зиндаа нэгтнүүдийн чинь хүндлэл таныг хүлээн зөвшөөрч илүү байр суурьтай болгож байгааг мэдрэх болно. Өнөө орой баяр цэнгэлээр дүүрэн байна. Ялангуяа үдэш гэртээ байж хөгжилдөхеөр төлөвлөж буй хүмүүст. Өөртөө урмын инээмсэглэл хайрла. Амьдралын өчүүхэн зүйлээр ч цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү. Хэрвээ өө эрсэн асуултанд тань асуулт хэрэгтэй бол асуудлыг гэгээлэг талаас нь зорилго эрмэлзлэлтэй харж чадах хүртлээ нэг хоёр өдөр нөхцөл байдлаас холхон шиг бай.
Хумх (1/20-2/18)
Овсгоотой өдөр. Өнөөдөр аливаа шийдвэрийг түргэн оновчтой гаргах нь од эрхсийн танд өгч буй бэлэг байх болно. Танд тулгарсан аливаа асуудлууд удахгүй шийдвэрлэгдэнэ. Хэрэв та боломжгүй бол бусдад болон буяны байгууллагад мөнгөн тусламж үзүүлнэ хэмээн амлах хэрэггүй. Энэ нь танд дарамт болж стресст оруулах шалтгаан болно.
Загас (2/19-3/20)
Үр дүнтэй өдөр. Ярьсныхаа хэмжээгээр сонс. Таны гэртээ харих хүсэл хэн нэгнээс болж унтарч болох юм. Бизнесийн ажил явуулахад сайн өдөр. Худалдаачид ашигаа тооцоолж байснаас нь илүү байгааг мэдэх болно. Олсон мөнгөө маш олон зүйлд зарцуулах болно. Иймээс аялалаа сайтар төлөвлө, тэгэхгүй бол та энэ аялалаасаа буцаж, цаг алдана. Бялдуучлал дур булаам байдал хошин шогийн мэдрэмж таныг дуртай газарт тань аваачих болно. Хөрштэйгээ хийсэн боломжийн гэрээ таны амьдралыг улам тав тухтай болгоно. Хэн нэгэнтэй өнгөрсөн цаг хугацаанд асуудалтай байсан бол одоо энэ харилцааг сайжруулах цаг нь болжээ.
Хонь (3/21-4/19)
Энгийн өдөр. Хэвийн байсаар байгаад хуучныг мэдэрч, өчигдрийн эрмэлзэл алга болно. Эв нэгдлийн дунджийг барьж явах цаг нь болсон. Хүчтэй хүслээсээ болоод ажлаа сольж магадгүй. Огцрох тухай ч бодож магадгүй. Өөрийн хүслээ биелүүлэх аятайхан нөхцөл гарч ирэхийг хүлээ. Хониныхон нямбай, цаг бага зарцуулахыг хүсвэл энд тэндхийн үйл ажиллагаанаас зайлсхий. Алхах нь таныг сэргээнэ.
Үхэр (4/20-5/20)
Арилжаа наймааны үйл хэрэгт тун таатай байна. Хамтарсан төсөл ихээхэн ашиг авч ирнэ. Энэ өдөр таны оролцсон бүхий л ажил терөл худалдаа арилжаа амжилттай болж, анх төсөөлж байснаас түргэн шуурхай бүтэх бололтой. Харин эмэгтэй үхрийнхэнийг эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эс бөгөөс ихээхэн хэмжээний хохирол хүлээж болзошгүй байна.

Мэлхий (6/22-7/22)
Хуурмаг өдөр. Итгэмтгий гэнэн мэлхийнхэн залилагдах боломж их байна. Тиймээс болгоомжтой бай. Мэргэжлийн харилцаа тань хөгжиж дэвшихэд хязгаарлалт байдаг гэдгийг сана. Шинэ түнш эсвэл танил тань таниас шал өөр ёс суртахуун үнэт зүйлтэй байх ба ийм хүмүүстэй бизнес явуулахдаа тийм ч таатай биш байна. Хэрвээ энэ учир нь бол өөрөөсөө хөндийрч ёс суртахуунаа өөрчлөх гэсний хэрэггүй. Бүрэнхий үед шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрвээ та гэнэтийн тохитой гэж үзэж байгаа бол гэртээ үдэшлэг хийх сайхан сонголт юм.
Арслан (7/23-8/22)
Төвөгтэй өдөр. Өнөөдөр санал болгосон аливаа хэлэлцээрээс бүү татгалз. Шинийг санаачлагч, бүтээлч зан чанараараа ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гэвч болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүс танд татагдана. Нууцлаг хайрын үйл явдал нилээд бэрхшээлтэй тулгарч болох юм. Олон хүмүүсийн дунд байхдаа тэргүүлэгчийн байр суурийг эзлэж, бусдыг бишрүүлэх оролдлого хий. Гэвч ухаантай байж бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжил. Аль болох аюулгүй арга замыг сонгож, итгэж болох хүмүүстэй хамт бай.
Охин (8/23-9/22)
Сөрөг хандлагатай өдөр. Од эрхэсийн таагүй байрлалын улмаас санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Арилжааны аливаа ажиллагаа бүтэлгүйтлээр төгсөнө. Хүмүүстэй илэн далангүй байх нь таагүй үр дагавар авчирна. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомжтой бай. Нөхцөл байдал таны санаснаар болохгүй байж магадгүй. Гэмтэж бэртэхээс сэргийлэн өндөр газар болон харанхуй газраар явахгүй байхыг хичээ. Учир нь яс хугарах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай.
Жинлүүр (9/23-10/22)
Сонор сэрэмжтэй байх өдөр. Жинлүүрийн ордныхон ихэнхдээ л сэргэлэн цовоо хүмүүс байдаг. Яг одоогоор бизнесийн ажил хэрэг эрхэлдэг жинлүүрийнхэн хэт өгөөмөр зангаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Та бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор байх ёстой хэмжээнээсээ хэт ихийг үнэгүй тарааж өгч болзошгүй. Та энэ ажлыг өрнүүлэхдээ тодорхой цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөх хэрэгтэй. Хэрэв та зах зээлээ өргөжүүлж чадах юм бол бүх зүйл сайхан болох болно. Ta хэрэглэгчиддээ урамшуулал өгснөөр мөнгөө өсгөх боломжтой.
Хилэнц (10/23-11/21)
Азтай өдөр. Төрийн албан хаагчидад шинэ албан тушаал санал болгож магадгүй байна. Бодолгүйгээр шууд зөвшөөр. Удахгүй таны амьдрал мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Таны түгшүүр ба нууц айдас биелэлээ оллоо одоо зоригтойгоор урагшил. Хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байна.
Нум (11/22-12/21)
Хувирамтгай өдөр. Өнөөдөр юмс таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найд. Ядаргаа гүйцэтгэлийг хязгаарлаж таны урам зориг, сонирхол буурна. Шинэ ажил төсөл эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хадлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт бэлтгэл болон хэрэгжүүлэлтээ хойшлуул. Найдаж байгаа хүмүүс тань энэ удаад үнэхээр тус болох ч та туслалцаа асуухгүй байх нь дээр.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.