Шууд Chart

Шанхай хотноо гольфын тэмцээн үргэлжилж байна

2015-11-12 12:48:03

Мэргэжлийн гольфчидын цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдсаар байна. Европын цуврал тэмцээнүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох BMW Мастерс тэмцээн юм. Өнөөдөр  БНХАУ-ын Шанхай хотноо "BMW Мастерс" тэмцээн эхэлж байна. Энэхүү тэмцээн дан ногоон талбайд биш хиймэл нуур, ногоон зүлэг холимог газар болж байгаагаараа онцлог юм. Шанхай хотын "Lake Malaren" гольфийн клубт болно.

Шагналын сан нь долоон сая америк доллар бүхий тус тэмцээнд нийт 30 гольфчин гурван үеийн турш өрсөлдөж ялагчаа энэ сарын 15-ны өдөр тодруулна. "BMW Мастер" тэмцээн нь улирлын финалын дөрвөн тоглолтын гурав дахь тоглолт байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох дэлхийн цувралын аварга шалгаруулах тэмцээний  өмнөх хамгийн сүүлчийн тэмцээн болж байгаа юм.

Тэмцээнд маш олон алдар цуутай гольфчид өрсөлдөж байна. Тухайлбайл, дэлхийд чансаагаараа 48-д бичигдэж байгаа Германы алдарт гольфчин Марсел Сим байна. Тэрээр Европын цуврал тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн, мөн өнгөрсөн 2014 оны BMW Мастерс тэмцээний аварга юм. Мөн дэлхийн чансаанд 111-т бичигдэж байгаа БНХАУ-ын гольфчин Ли Хао-Тонг, английн гольфчин Жастин Рөүз, дэлхийн чансаанд долоодугаарт бичигдэж байгаа Шведийн алдарт гольфчин Хенрик Стенсон нар багтаж байна. Жастин Рөүз дэлхийн чансааны зургаад бичигддэг, мэргэжлийн олон цуврал тэмцээнүүдэд аваргалж байсан туршлагатай тамирчин юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шанхай хотноо гольфын тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй