
"Хөвсгөл Хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээнүүд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод үргэлжилсээр байна. 1000 шатарчныг анх удаа нэгэн дор цуглуулж оюун ухааны талбарт уралдуулсан бол өнөөдөр “Хөвсгөл цом 2015” тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөгийн спортын гурван төрлөөр ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Ирээдүй сургууль, 2, 3-р цэцэрлэгүүд, Хаан банк зэрэг 26 байгууллагын 600 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Хөвсгөл Хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатар энэ онд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцох 2014 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аэробик, гимнастикийн аварга “Dream stars” багт амжилт хүсч “Хөвсгөл Хөгжил” сангаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг нар оролцов. “Хөвсгөл Хөгжил” сан болон Аймгийн Захиргааны багийн хооронд явагдсан нөхөрсөг тоглолт хүмүүсийн сонирхол татсан ба тэмцээн цааш амжилттай үргэлжилж байна.
“Хөвсгөл цом 2015” тэмцээн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.