
Монголын шатрын холбооны тэргүүлэгч гишүүн, Орхон аймгийн шатрын холбооны тэргүүн, “Эрдмин” ХХК-ийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал В.Дашдаваа агсны Монгол Улс, Орхон аймгийн шатрын спортын хөгжилд гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, шатрын спортыг сурталчлах, шатарчдын ур чадвар, чансаа, цол зэргийг ахиулах зорилготой "Эрдмин-2015" тэмцээн 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тус аймгийн МСҮТ-ийн байранд боллоо.
Тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга нараар ахлуулсан үе, үеийн төлөөлөл болсон 84 шатарчин гурван өдрийн турш ур ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй:
1-р байр: Их мастер Д.Шаравдорж
2-р байр: ОУМ Н.Баттулга
3-р байр ДШХМ С. Ган-Од
4-р байр ДШХДМ Э. Болдоо,
5-р байр: ДШХМ Д. Эрхэмбаяр
6-р байр: ДМ Б.Ариунболд
7-р байр: У. Насанжаргал
8-р байр: О. Алтангэрэл
Эмэгтэй:
1-р байр СМ Э.Хулан
2-р байр Б.Ганчимэг
3-р байр СМ Ү. Үүрийнтуяа
4-р байр Э.Анударь
5-р байр А. Үүжин
6-р байр Ш. Даваажаргал
Орхон аймгаас сайн тоглосон шатарчид:
Эрэгтэй:
1-р байр СМ Ч. Ганболд
2-р байр СМ Б. Оюунболд
3-р байр О. Батзориг
Эмэгтэй:
1-р байр Б.Мөнгөнзул
2-р байр Ариунзул
3-р байр Б. Даваа
16 хүртлэх хөвгүүд:
Эрэгтэй:
1-р байр Б. Гарьдмагнай
2-р байр Ц.Ашид
Охид:
1-р байр Х.Энх
2-р байр О. Номинзул
Ахмад:
Эрэгтэй
1-р байр Ч.Мандах
2-р байр Д.Магвансүрэн
Эмэгтэй:
Нэгдүгээр байрыг Х.Мандахнар эзэлж сайхан амжилт үзүүллээ. Нийт оролцсон шатарчдад Орхон аймгийн шатрын холбооны зүгээс талархал илэрхийлж, цаашдын спортын замналд өндөр амжилт хүссэн юм.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
“Эрдмин-2015” тэмцээний дүн гарлаа | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.